АНУ Хойд Македонийн НАТО-д элсэх тухай Умард Атлантын Гэрээний Байгууллагын протоколыг соёрхон батлав. Энэ тухай АНУ-ын төрийн нарийн бичиг Майк Помпео өөрийн Твиттер худсаараа мэдэгджээ. “Умард Македони НАТО-д элсэх тухай протоколыг АНУ соёрхон баталсныг зарлахад баяртай байна. Умард Македонийг НАТО-гийн 30 дахь гишүүнээр угтан авахад нэг алхам ойртлоо!" гэж тэрбээр бичжээ. НАТО-ийн ихэнх гишүүн орнууд Умард Македонуудыг тус эвсэлд элсүүлэх тухай протоколыг соёрхон батлаад байна.