Өнгөрсөн баасан гарагт /2019.11.29/ Их Британийн нийслэл Лондон хотод гарсан халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээлээ гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Лондоны гүүрэн дээр хутгатай этгээд хүмүүс рүү халдсаны улмаас 2 хүн амиа алдаж, 3 хүн шархадсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдэгч 28 настай Усман Хан 2012 онд Лондоны хөрөнгийн биржид халдлага үйлдэхийг завдсан хэргээр 16 жил хоригдох ял авсан этгээд байжээ. Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон бугуйвч зүүлгэн шоронгоос сулласан аж. Террорист этгээдийг хажуугаар нь явж байсан хүмүүс саатуулж, хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдоход нь бууджээ. Мөн өнгөрсөн бямба гарагт /2019.11.30/ Норвегийн Гааг хотод бас л хутгатай этгээд хүмүүс рүү дайран гурван хүнийг шахдуулсан хэрэг гарчээ. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан байна. Гаагийн цагдаагийн газрын мэдээлснээр гэмт этгээд 40-50 орчим насны африк гаралтай эрэгтэй байсан аж.