Өчигдөр /2019.12.01/ Японы нийслэл Токио хотод Курилийн бүлэг арлын өмнөд хэсгийг буцаан өгөхийг шаардсан жагсаал болов. Ийм жагсаал 1945 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 1-нд зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаагийн жагсаалд 500 хүн оролцсон байна. Японы Окинава болон хойд газар нутгийн асуудал хариуцсан сайд Сэйити Это жагсаалын үеэр үг хэлэхдээ, хүн амын дунд соён гэгээрүүлэх ажил явуулж, арлын оршин суугчидтай хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлнэ гэж мэдэгдсэн байна. “Бид арлын оршин суугчидтай харилцан ойлголцлоо бэхжүүлэхийн тулд санал солилцох ажлыг цогцоор нь хийнэ” гэж тэрбээр хэлжээ. ОХУ болон Япон Дэлхийн II дайны үр дүнгийн талаарх энхийн гэрээг байгуулах гэж олон арван жил болж байгаа билээ. Үүнд саад болж байгаа гол зүйл бол Курилийн арлуудын өмнөд хэсгийн харьяалал юм. Дайны дараа уг арал бүхэлдээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан боловч Япон улс арлын өмнөд үзүүрийн Итуруп, Кунашир, Шикотан болон зэргэлдээх жижиг эзэнгүй арлуудыг өөрийнх хэмээн маргаж байгаа юм.