Өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай" хуульд гарын үсэг зурж баталсаныг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн үзэж ээсэргүүцэл илэрхийллээ. "Америкийн тал Хонконгийн Ардчилал ба хүний эрхийн тухай хууль гэгчийг батлан гарын үсэг зурсан нь Хонконгийн хэрэгт болон Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон , олон улсын харилцааны тогтсон хэм хэмжээг ноцтой зөрчсөн явдлаас гадна дэлхийд ноёрхлоо тогтоох гэсэн илт бодлого юм.Хятадын засгийн газар болон ард түмэн үүнийг эрс эсэргүүцэж байна" гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна. хуулийг Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Лхагва гарагт /2019.11.27/ Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай", мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн билээ. Эл хуулийн талаар АНУ-ын тэргүүн “Би Ши Жиньпин дарга, Хятад улс болон Хонконгийн ард түмнийг хүндэтгэх үүднээс эдгээр хуульд гарын үсэг зурлаа. Хятадын удирдагчид болон Хонконгийн төлөөлөгчид санал зөрөлдөөнөө тайван замаар шийдэж, бүгдэд энх амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирна гэж бид найдаж байна" гэж мэдэгдсэн юм. Эл хууль нь 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын талаарх хуульд засвар оруулж байгаа бөгөөд шинэ хуулийн дагуу бол АНУ-ын засаг захиргаа жил бүр Хонконгийн автономит статус хангагдаж байгаа үгүйг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгодог болох юм байна. Өөрөөр хэлбэл Хонконгийн бие даасан байдал алдагдсан гэж үзвэл эдийн засгийн хориг тавих юм. Үүнээс гадна хүний эрх зөрчсөн хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Бид АНУ-ын талыг зөрүүдлэхгүй байхыг уриалж байна. Эс тэгвээс Хятадын тал мэдээж эсрэг арга хэмжээ авах болно. Энэ бүхий хариуцлагыг АНУ үүрнэ" гэж анхааруулжээ.