АНУ-ын Техас муж улсын “TPC Group” нефть химийн үйлдвэрт дэлбэрэлт гарсны улмаас ойр орчмын суурин газрын оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн тухай Reuters агентлаг мэдээлэв. Тус үйлдвэрт нэг өдрийн дотор хоёр дэлбэрэлт болсон байна. Эхний дэлбэрэлт Лхагва гарагийн /2019.11.27/ өдөр болсон бол дараачийнх нь өнөөдөр үүрээр болжээ. Одоогоор гурван хүн амь эрсдсэн мэдээлэл байна. Дэлбэрэлтийн долгион зэргэлдээ Луизан мужид хүртэл мэдэгдсэн аж. Эхний ослын дараа тус газраас 1 км орчим зайд байрлаж буй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байсан бол одоо 6 орчим км зайд байгаа суурин газрын бүх хүмүүсийг албадан нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа аж. Нүүлгэн шилжүүлэлтэд 5 суурингийн 60 мянга орчим хүнийг хамруулах юм байна.