Бениний засгийн газар Европын Холбооны элчин сайд Оливер Неттег тус улсын нутаг дэвсгэрийг энэ оны 12-р сарын 1–ний дотор орхин гарахыг шаарджээ. Энэ тухай France Press агентлаг дипломат байгууллагын эх сурвалжийг дурдан мэдээлэв. “"ЕХ-ны элчин сайд Бенин улсын дотоод хэрэгт хэт их оролцсон" гэж Африкийн баруун хэсэгт орших тус улсын дипломат албан тушаалтан хэлсэн байна. Эрх баригчид элчин сайдыг сөрөг хүчин, хүний эрхийн хэд хэдэн бүлгийн талд орж Бениний улс төрийн амьдралын идэвхтэй зүтгэлтэн болон хувирахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Benin Web телевизийн суваг тэмдэглэжээ.
ЕХ-ны Бенин дэх элчин сайдаар томилогдохоосоо өмнө Оливер Нетте тус холбооны дипломат албанд, дараа нь холбогдох хэд хэдэн байгууллагад ажиллаж байв.