Монгол Улс, Турк улсын бизнес эрхлэгчид уулзав. Тус уулзалтад МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн, ГХХАГ дарга Ч. Ариун, Турк Улсын гадаад эдийн засгийн харилцааны байгууллага (DEIK)-н Ерөнхийлөгч Ноён Жэнгиз, мөн тухайн байгууллагын бизнес зөвлөлийн Еврази бүсийн зохицуулагч Альперен Ай нар оролцов.
Хоёр талын төлөөлөгчид Монгол болон Турк Улсын компаниуд харилцан бизнес эрхлэх боломж, тулгарах бэрхшээлүүдийг ярилцаж хамтран ажиллах компаниуд болон төр, засгийн холбогдох удирдлагуудтай цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.
Түүнчлэн Турк улсын зүгээс Монгол улсын бизнес эрхлэгчдийг болон МҮХАҮТ-г тал бүрээр дэмжин ажиллахад нээлттэй байгааг илэрхийлж Халал мах экспортлох боломж, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, хоёр талын бизнес эрхлэгчдийг холбож уулзалт зохион байгуулах мөн 2020 онд хийгдэх ажлуудыг ярилцаж эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.