Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн буудлагын насанд хүрэгчдийн Азийн АШТ Катарын Доха хотод үргэлжилж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Оюунбатын Есүгэн амжилттай онч сорьж, “Токио-2020” олимпын эрх авав. Тэрбээр Монголын буудлагын тамирчдаас олимпын эрх эх орондоо авчирсан гурав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө өнгөрсөн хавар Бээжинд болсон Дэлхийн цомын тэмцээнээс ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь нар олимпын эрх өвөртөлсөн билээ.
Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр дасгалжуулагч Ж.Ганхуягийн шавь юм.
Бэлтгэсэн: Б.Цэцэг