Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт “Хангарди” ордны 14 давхарт үргэлжилнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.