Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 29-31-ний өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Хуралдаан харилцан итгэлцсэн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой юм.