Ерөнхийлөгч Башар Асад Идлиб мужийн фронтын нэг цэг дээр цэргүүдтэй уулзах үеэрээ Туркийг Сирийн хойд хэсгийг булаан эзэлж өөрийн газар нутгийг тэлэх бодлоготой байгаа гэж буруушаажээ. Энэ тухай SANA агентлаг мэдээлэв. “Туркийн ерөнхийлөгч Сирийн нефть, тариа, мөн Алеппогийн үйлдвэрүүдийг хулгайлсан. Одоо Эрдоган манай газар нутгийн хэсгийг баялагтай нь авах гэж байна” хэмээн тус агентлаг Сирийн удирдагчийн үгийг иш татан уламжилжээ. Асадын хэлснээр Сирийн хувьд "түүний газар нутгийн сөөм болгон адилхан ач холбогдолтой тул цэрэг зэвсгийн байдлыг хөгжүүлэх нь нэн чухал юм”. "Идлиб дэх тулалдаан шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд Сирийн бүх муж, бүсүүдэд анархи болон терроризмыг зогсооно гэж бид өмнө нь ч хэлж байсан одоо ч ийм бодолтой байгаа” гэж Асад цэргүүдэд хандан хэлсэн байна.