Даваа гарагт /2019.10.21/ Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсноо мэдэгджээ. Өнгөрсөн 9-р сард болсон парламентын сонгуулийн үр дүнд Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд” нам олонхын суудал авж чадаагүйн улмаас Ерөнхий сайдынхаа хувьд тэрбээр эвслийн засгийн газар байгуулах үүрэг хүлээсэн юм. Израилийн Ерөнхий сайдыг албыг сүүлийн 10 орчим жил хашиж байгаа тэрбээр бусад улс төрийн хүчнүүдтэй олон удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй тул шинэ засгийн газар байгуулах боломжгүй тул энэ эрхийг Ерөнхийлөгч Рювен Ривлинд шилжүүлжээ. Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, Р.Ривлин Засгийн газрыг эмхлэн байгуулах мандатыг сөрөг хүчний “Цагаан-Цэнхэр” намын удирдагч Бенни Ганцад удахгүй олгох ажээ. Бэнни Ганц нь Нетаньяхуг ерөнхий сайд байх үед Израиль улсын зэвсэгт хүчний командлагч байсан бөгөөд сонгуулийн өмнө өөрийн шинэ намыг байгуулан Нетаньхутай өрсөлдөж эхэлсэн аж. Израилийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Б.Ганц Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй тохиолдолд бүх нийтийн гурав дахь сонгуулийг явуулж магадгүй ажээ. Гэхдээ Ерөнхийлөгч Рювен Ривлин гурав дахь удаагаа сонгууль зохион байгуулахаас зайлсхийхийн тулд Бэнни Ганцын оролдлого бүтэлгүйтвэл олон санал авсан гуравдагч этгээдэд засгийн газар байгуулах боломж олгоно гэж мэдэгджээ.