Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.0 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэсэн аж.
Шинэ цэцэрлэгийн суурь болох хуучин барилга 1957 онд анх 110 хүүхдийн хүчин чадалтай, 21 ажилтантай, Эрүүл мэндийн яамны харъяа 28 дугаар цэцэрлэг нэртэйгээр ажиллаж байсан ч цаашид ашиглах боломжгүй болсон учир цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьсан юм.