Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим /PHDCCI/, Монгол Улс дахь БНЭУ-ын элчин сайдын яам, БНЭУ-ын худалдааны яамны дэмжлэгтэйгээр 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд Энэтхэг улсаас бизнес төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Төлөөлөгчид ирэх сарын 8-11-ний өдрүүдэд Мишээл экспо төв дээр зохион байгуулагдах” Distributor Mongolia 2019” үзэсгэлэнд оролцож, мөн тус үеэр B2B уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.