Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1-11, 16 дугаар байруудын барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзлах үүрэг өгсөн билээ. Үүрэг даалгаврыг хэрэгжилт 100 хувь хангагдаж авто замыг өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт хүлээлгэн өгөх юм байна.