Их Британийн Консулын газрын ажилтан Хятадын Шэньжэн хотод баривчлагдсан тухай Reuters агентлагийн мэдээлснийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам нотолжээ. Энэ тухай тус яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдсэн байна. Тэрээр Их Британийн иргэн хууль зөрчсөн учир баривчлагдсан гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Их Британийн дипломатч Хонконг дахь Консулын гарын ажилтан байсан бөгөөд Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэн хотоос Хонконг руу буцах замдаа баривчлагджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 28 настай Саймон Чэн наймдугаар сарын 8-нд ажил хэргийн уулзалтад оролцохоор Шэньжэн хот руу явсан байна. Тэрбээр тэр өдөртөө буцаж ирэхээр төлөвлөж байсан боловч холбоо бариагүй бөгөөд Хятадын эрх баригчид Чэнийг шалган нэвтрүүлэх цэг дээр баривчилсан байж магадгүй гэж түүний найз бүсгүй ярьжээ. Болсон үйл явдалд санаа зовж буйгаа Их Британийн эрх баригчид мэдэгдээд байна.