Ерөнхийлөгч Билл Клинтоны албан тушаалаасаа огцрох шахсан дуулианы гол эзэн Моника Левиский алдарт “Америкийн гэмт хэргийн түүх” цуврал киноны 3 хэсгийн продюсераар ажиллах болжээ. Эл ангиар Ерөнхийлөгч Билл Клинтонд импичмент үзүүлэх гэж буй (хэрэг үүсгэж албан тушаалаас нь огцруулах) тухай гарах юм байна. Шинэ цуврал “Импичмент” гэдэг нэртэй байх гэнэ. Киноны үйл явдлыг "Том хуйвалдаан: ерөнхийлөгчийг бараг устгасан секс дуулианы бодит түүх" номоор сэдэвлэн бичсэн аж. “Энэ түүхийн тухайд гэвэл хүмүүс мэдэхгүй олон нарийн зүйл байдаг" гэж уг киноны бүтээгчид ярьсан байна. Моника Левинскийн дүрийг жүжигчин Бинни Фелдштейн бүтээх бол Билл Клинтонд тоглох жүжигчин одоогоор тодроогүй аж. Киноны зураг авалт 2020 оны хоёрдугаар сард төлөвлөгджээ.