АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Сибирийн гал түймрийг унтраахад тусламж үзүүлэх санал тавьсан тухай өчигдөр Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. “Анхаарал тавьж, тусламж, дэмжлэг санал болгосон” Трампад ОХУ-ын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлээд шаардлагатай нөхцөлд тусламж авна гэсэн хариу өгчээ. Мөн тэрбээр Сибирьт гал түймэртэй тэмцэх агаарын хүчирхэг баг байгуулагдсан тухай АНУ-ын Ерөнхийлөгчид ярьсан байна. "Оросын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү алхмыг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны харилцааг бүрэн хэмжээгээр сэргээх боломжтой гэсэн баталгаа болж байна" гэж хэвлэлийн албанаас мэдээлжээ. Лхагва гарагт ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Красноярск мужид ажиллахдаа түймрийг унтраах талаар Өрнөдийн орнууд, АНУ-тай зөвлөлдөх гэж байгааг мэдэгдсэн байна. Өчигдрийн байдлаар түймэр гурван сая гектар талбайд тархаад байгаа бөгөөд түймрийн голомтод 2,700 орчим гал сөнөөгч 10 нисэх онгоц, 10 нисдэг тэрэг ажиллаж байгаа