Хонг Конгод Хятадын Коммунист намын дарангуйллын эсрэг иргэдийн бослого ес дэх хоногтоо үргэлжилж байна.
Жагсагчид "Хонг конгийн ардчилалыг чөлөөл" хэмээх лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол Хятадын эрх баригчид үүнийг “радикал элементүүдийн өдүүлсэн гэмт хэрэг” хэмээн нэрлэж байгаа юм. Мөн Хятадын хөгжлийг сааруулах зорилгоор Өрнөдийн улс орнуудын өдүүлсэн хэрэг хэмээн эрс буруушаажээ.
Хэдийгээр цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Хэд хоног үргэлжилсэн ширүүн тэмцлийн үр дүнд жагсагчид Хонг Конгийн Хууль тогтоох зөвлөлийн байрыг эзлэн авчээ. Хууль тогтоох зөвлөл нь Хонг Конг дахь хамгийн дээд улс төрийн байгууллага аж.
Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн бааз Хонг Конгод байрладаг бөгөөд хэрэв тус улсын засаг захиргаа тусламж хүссэн тохиолдолд Бээжин цэргийн хүч илгээх боломжтой юм.
Их Британийн колони байсан Хонг Конг 1997 онд БНХАУ-ын мэдэлд шилжжээ. Гэхдээ өөрийн хууль, шүүхийн системтэй бөгөөд зөвхөн гадаад харилцаа, батлан хамгаалах асуудлаар Хятадаас хамааралтай.