Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаагийн эерэг үр дүн болж байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад 0.79 нэгжээр өссөн байна. Бизнес итгэлийн индекс эерэг утгатай байгааг эдийн засгийн өсөлт, ялангуяа томоохон төслүүдийн бүтээн байгуулалттай холбон үзэж болно.
2018 онд бизнес эрхлэгчдийн орчиндоо итгэх итгэлийн бүх үзүүлэлтүүдэд өгсөн дундаж үнэлгээ эерэг байгаа бөгөөд 2017 оноос өссөн дүнтэй байна. Нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 54 хувь нь бизнесийн ерөнхий орчин өмнөх жилээс сайжирсан, дунджаар 24 хувь нь макро эдийн засгийн орчин сайжирсан гэж тус тус үзжээ.
МҮХАҮТ-аас бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн асуудал болох ядуурал, ажилгүйдэл, инфляцийн талаар бизнес эрхлэгчдийн байр суурь, цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар хүлээлт, бизнесийн орчны сайжруулбал зохих асуудлууд зэрэг үзүүлэлтүүдээр бизнесийн орчныг үнэлэх зорилготой Бизнесийн итгэлийн индексийн 2018 оны судалгааг 18 дах жилдээ явууллаа.
“Бизнес итгэлийн индекс” судалгааны асуулгыг Улаанбаатар хот, орон нутгийн нийт 845 бизнес эрхлэгчдийн дунд ярилцлага ба онлайн хэлбэрээр 2019 оны 4-6 саруудад явуулж гаргасан байна.
Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаагийн эерэг үр дүн болж байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад 0.79 нэгжээр өссөн байна. Бизнес итгэлийн индекс эерэг утгатай байгааг эдийн засгийн өсөлт, ялангуяа томоохон төслүүдийн бүтээн байгуулалттай холбон үзэж болно.
2018 онд бизнес эрхлэгчдийн орчиндоо итгэх итгэлийн бүх үзүүлэлтүүдэд өгсөн дундаж үнэлгээ эерэг байгаа бөгөөд 2017 оноос өссөн дүнтэй байна. Нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 54 хувь нь бизнесийн ерөнхий орчин өмнөх жилээс сайжирсан, дунджаар 24 хувь нь макро эдийн засгийн орчин сайжирсан гэж тус тус үзжээ.
Бизнесийн орчныг хэмжих бодит үзүүлэлт болох ашиг, орлогын үзүүлэлт нь 2017 онд 25 нэгж хувийн өсөлттэй гарч байсан бол 2018 онд бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ашиг орлого өмнөх оноос тодорхой хэмжээнд өссөн гэсэн байна.
Хөрөнгө оруулалтын үзүүлэлтийн хувьд 2018 оны эерэг үнэлгээ нь өмнөх оноос 20 нэгж хувиар өссөн дүнтэй байна. Харин 2019 оны хөрөнгө оруулалт хийх тухай хүлээлт нь өмнөх оноос 1 нэгж хувиар буурчээ.
2018 онд бизнесийн орчны тулгамдсан асуудлаар эхний 2 байранд “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал” гэж нэрлэсэн нь өмнөх жилийнхтэй ижил хэвээр байна.
Судалгаанд оролцогчид 2018 оны хувьд бизнесийн орчинд өмнөх оноос илүү сайн дүн тавьсан бөгөөд харин 2019 оны бизнес эрхлэх орчны хүлээлтийн талаар өмнөх жилүүдээс төдийлөн сайжрахгүй гэж үзсэн байна.
Уг судалгааны гол үзүүлэлтүүдийг дараах инфографикаас хүлээн авна уу.