Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 29.7 сая эх мал тоолуулснаас одоогоор 74.5 хувь буюу 22.1 сая нь төллөжээ. Гарсан төлийн 98 орчим хувь буюу 21.6 сая нь бойжиж буй талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Малын зүй бус хорогдол 595.3 мянга болсон нь нийт мал сүргийн тооны 0.9 хувьд хүрсэн дүн бөгөөд Увс, Ховд аймагт малын хорог дол хамгийн их байж, нийт малынх нь тооны гурван хувьд хүрчээ. Үүнээс гадна өвсний гарц одоогоор нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 орчим хувьд дунд, үлдсэн хэсэгт муу байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зуншлага сайн байгааг илэрхийлж буй аж.