Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ирэх 6-р сарын 7-нд албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлийн дараа Ерөнхий сайдын суудлыг онилсон улс төрчдийн тоо 8 хүрээд байгаа тухай BBC мэдээлжээ. Өчигдөр Их Британийн Европын холбооноос гарах асуудлыг хариуцсан сайд Доминик Рааб, Хүрээлэн буй орчны асуудлын сайд Майк Гоув мөн Их Британийн нийтийн танхимын тэргүүлэгч асан Андреа Ледсом нар Консерватив намын даргын албан тушаалд цаашлаад Ерөнхий сайдын суудалд нэрээ дэвшүүлэхээ мэдэгджээ. Өмнө нь эл сэнтийд санаархаж байгаагаа тус улсын Гадаад хэргийн сайд Жереми Хант, Дотоод хэргийн сайд асан, Лондон хотын захирагч асан Борис Жонсон, Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок, Их Британийн Вант улсын олон улсын хөгжлийн сайд Рори Стюарт, Хөдөлмөр, тэтгэврийн сайд асан Эстер Макви нар илэрхийлсэн билээ.