Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс боловсролын салбарыг хөгжүүлэхэд зориулж 2019 оны улсын төсөвт ДНБ-ий 4.7 хувь, төсвийн 17.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө тусгажээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ТХЗ-ыг хэрэгжүүлэх асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы үеэр ийнхүү онцлов.
НҮБ-аас 2015 онд баталсан ТТХЗ-ын Ядуурлыг бууруулах болон бусад салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд, нэн тэргүүнд бүх нийтэд чанартай боловсрол олгох нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа.