Энэ амралтын өдрүүдэд Европын ихэнх орнуудад Европын парламентын сонгууль болж өнгөрлөө. Энэ жилийн сонгуульд сонгогчид идэвхтэй оролцоон тухай тус парламентын төлөөлөгч урьдчилсан дүнгийн талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. “Их Британийг оролцуулаад гишүүн 28 орнуудад сонгуулийн ирц 50,5% хувьтай байлаа. 2014 оны сонгуультай харьцуулахад хэд хэдэн үзүүлэлтээрээ давж байна” гэж тэрээр хэлжээ. Урьдчилсан дүнгээр Европын холбооны хууль тогтоох байгуулагд Европын нэгтгэлийн төлөө үзэлтэй намууд илүүрхэж байгаа одоогийн байдлаар 751 суудлаас 493 нь эзлээд байгаа ажээ. Тус холбооноос гарах гэж байгаа Их Британи ч мөн эл сонгуульд оролцсон байна.