АНУ-аас Бээжинд суугаа Элчин сайд Терри Брэнстад хятадын эрх баригчид Далай ламтай яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Тэрээр АНУ-ын элчин сайдын хувьд анх удаа Төвдөд очиж үзээд эл мэдэгдлийг хийсэн байна. “АНУ-ын Элчин сайд /Терри Брэнстад/ Хятадын төр засгийг ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр Далай ламтай эсвэл түүний бие төлөөлөгчидтэй зөрчлийг арилгах шийдлийг олох яриа хэлэлцээрийг хийхийг уриалж байна” хэмээн АНУ-ын Бээжин дэх Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд заажээ. Мөн Төвдийн шашны хэрэгт Хятад хөндлөнгөөс оролцож байгаа явдалд элчин сайд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Төвдийн шарын шашны Гэлүгпа их сургаалд Далай ламыг энэрэн нигүүлсэхүйн бурхан бодьсадва Жанрайсигийн хойд дүр гэж үздэг юм. 1959 онд Хятад Төвдийг эзэлснээс хойш одоогийн XVI Далай лам Энэтхэгийн Дарамсалаад амьдарч байгаа бөгөөд олон янзын арга хэмжээнд үг хэлэхдээ, улс орны тэргүүн нартай уулзах үеэр Төвдийн бие даасан байдлыг улам өргөжүүлэх асуудал сөхөгддөг аж. Энэ нь Хятадын удирдагчдын зүгээс огцом сөрөг хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд Далай ламыг “үндэсний эв нэгдэлд аюул учруулах бүхий салан тусгаарлагч үзэлтэн” гэж тооцдог аж. Өнгөрсөн оны 11-р сард Далай лам манай улсад (Монгол) ирсэн явдал Бээжингийн зүгээс хоёр талт харилцааны тогтвортой хөгжлийг хэвээр хадгалах зорилгоор Далай ламын айлчлалыг зөвшөөрөхгүй байх, Далай лам болон түүний бараа бологчдод ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байхыг Монгол Улсаас шаардсан” мэдэгдэл гаргасан билээ.