Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 09.30 цагаас эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх юм.