Тереза Мэй Британийн консерватив намын дарга болон засгийн газрын тэргүүнээсээ ирэх 6-р сарын 7-нд огцрох ажээ. Консерватив нам 7-р сарын 20-с өмнө Ерөнхий сайдын сэнтийд залрах удирдагчаа сонгох болов. Ерөнхий сайд мэдэгдэлдээ өөрийн Засгийн газрын зарим ололтыг тэр дундаа төсвийн алдагдлыг багасгасан, ажилгүйдлийн төвшинг буруулсан зэргийн дурдахын зэрэгцээ Европын холбоотой байгуулсан “Brexit-ийн гэрээг парламентаараа батлуулж чадаагүйдээ гүнээ харамсах болно гэдгээ онцолжээ. Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгээ “Надад энэ улсын хоёр дахь гэхдээ лав сүүлчийнх биш эмэгтэй Ерөнхий сайд болох хувь тохиосон. Би сэтгэлдээ хорсол, гомдол биш харин хайртай эх орныхоо төлөө зүтгэх боломжтой байсанд хувиршгүй талархлыг мэдэрч энэхүү алхмыг хийлээ” гэж нүдэндээ нулимстай төгсгөсөн байна.