Украины ерөнхий прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенкогоос байцаалт авахаар дууджээ. Байцаалт мягмар гарагт буюу өнөөдөр (2019.05.07) болох тухай Украины хэвлэлүүд мэдээлж байна. Порошенког евромайданы үеэр хүний амь үрэгдсэн талаар нээсэн эрүүгийн хэрэгтэй холбогдуулан байцаах гэнэ. Мөн Ерөнхийлөгчөөс 2016 онд авсан байцаалтын протоколд гарын үсэн зурахыг хүлээж байгаа талаар “Украiнськi Новинки” сонины эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Украины Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Порошенкогийн Тамгын газрын дарга асан Алексей Филатов, Үндэсний Банкны захирал асан Валерий Гонтарёв нарыг дээрх хэрэгтэй холбогдуулан байцаалт авахаар дуудсан ажээ.