Өнгөрсөн ням гарагт Мексикийн нийслэл болон бусад олон хотод тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадорын бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж өнгөрчээ. Noticias MVS радио сувгийн мэдээлж буйгаар бол эсэргүүцлийн хөдөлгөөнд 15 мянган хүн оролцсон байна. Жагсагчид эрх баригчдийн эдийн засгийн салбарт явуулж буй бодлогыг тэр дундаа төрийн албан хаагчдыг олноор халах явдлыг буруу шаан ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ. Жагсаал тайван байдалтай өнгөрсөн бөгөөд цагдаагийнхан болон засгийн газрын дэмжигчидтэй сөргөлдөөгүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон анхны эсэргүүцлийн жагсаалд ердөө нэг мянга гаруйхан хүн оролцсон аж. Ерөнхийлөгч Лопес Обрадор улс төрийн зүүний хүчний “Хамтдаа түүхийг бүтээлцэнэ” эвслээс 2018 сонгуульд нэр дэвшин өрсөлдөгчдөөсөө хол тасархай түрүүлсэн юм.