Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Sankei Shimbun” сонинд өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж ярилцахыг хүсэж буйгаа мэдэгджээ. “Би ноён Кимтэй шууд нүүр тулан уулзахаас нааш бид Япон, Умард Солонгос хоёр улсын хоорондох үл итгэлцлийн уур амьсгалыг эвдэж чадахгүй” гэж Абэ хэлжээ. Тэрбээр цааш нь “Түүнийг (Ким Жон Уныг хэлж буйв сурв) өөрийн үндэстний төлөө стратегийн уян хатан шийдвэр гаргах чадвартай удирдагч гэдэгт найдаж" гэж тэмдэглэжээ. Японы хувьд цөмийн зэвсэг болон баллистик пуужинтай Умард Солонгос урьдын адил аюул заналын эх үүсвэр болсон хэвээр байгаа билээ.Шинзо Абэ өмнө нь 1970-80-аад оны үеэр Умард Солонгосын тусгай албаныханд хулгайлагдаж одоог болтол тус улсад хоригдож байгаа Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа нэг биш удаа мэдэгдэж байсан юм. Албан ёсны мэдээллэр БНАСАУ Японы 17 иргэнийг хулгайлснаас эх орондоо таван хүн л 2002 онд эргэж иржээ. Пхеньяны мэдэгдсэнээр бол үлдсэн хүмүүсийн найм нь нас барж, харин дөрөв нь БНАСАУ нутагт орж ирээгүй гэжээ. Гэсэн хэдий ч Япон улс Умард Солонгосын танилцуулсан нас барсан нотолгоог үнэн бус, худал хуурмаг гэж үзэн барьцаалагдсан бүх хүмүүсийг эргүүлэн өгөхийг үргэлжлүүлэн шаардсаар байгаа аж.