УИХ-ын даргын зөвлөлөөс ирэх долоо хоногийн Лхагва гаригт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.
АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд үүрэгт хугацаа нь дуусгавар болоогүй ч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм.
Харин АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа билээ.