ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулсан гэх асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Б.Хурцыг өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр саатуулсан гэдэг мэдээллийг авсан. Өөр мэдээлэл алга. Харин тагнуулаас надад дахин хэрэг үүсгэсэн гэж хэвлэлээр шуугиад байхаар нь асуусан чинь үгүй гэсэн. Тагнуулынхан ч надтай уулзаагүй удаж байна. Захиалгат юм байлгүй дээ. Харин Э.Бат-Үүлийн талаар би мэдэхгүй байна. Одоохондоо худлаа мэдээлэл байна.
Хүн тамлах, эрүүдэн шүүх нь улсын нууц юм уу. Улсын нууцын хууль гэж бий. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэдэг юм" гэлээ.