Хятадын эрх баригчид АНУ ын Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгааг БНХАУ-ын Батлан хамгаалахын албан ёсны төлөөлөгч У Цян мэдэгджээ. “АНУ-ын төрийн департамент Тайваньд 500,0 сая долларын зэвсэг нийлүүлэх төслийг энэ сарын 15-нд баталж Конгрессод мэдэгджээ. Хятадын зэвсэгт хүчин үүнийг эрс буруу шааж Америкийн талд эсэргүүцэл хүргүүллээ” гэж мэдэгдэлд бичсэнийг Батлан хамгаалахын албан ёсны сайтад нийтэлсэн байна. Тус мэдэгдэлд Тайвань бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг бөгөөд арлын оронд аль нэг улс ямар нэгэн зэвсэг нийлүүлэхийг Бээжин хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолжээ. “Бид дэлхийн ямар ч улс орон Тайваньтай цэргийн харилцаа тогтоохын эсрэг байх болно. АНУ “Нэг Хятал” зарчмыг ноцтой зөрчиж...БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон манай улсын үндэсний аюулгүйн болон бүрэн бүтэн байдалд хохирол учруулж байна” гэж У Цянь хэлжээ. Тайвань 1949 оноос хойш өөрийн засаг захиргаатай ч дэлхийн ихэнх орны дэмжсэн БНХАУ-ын албан ёсны байр суурины дагуу бол тус улсын нэг муж юм. 1992 онд Гонконгт болсон уулзалтаар Бээжин, Тайбэйны хооронд дэлхийд нэг Хятад улс оршдог гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрсөн хэлцэлд хүрсэн билээ. Харин арлын орны одоогийн засаг БНХАУ-тай ойртох бодлогын эсрэг бөгөөд “Нэг Хятад” гэсэн үндсэн зармыг хүлээн зөвшөөрхгүй гэдгээ мэдэгдсэн юм.