Монгол Ардын хувьсгалт намын гишүүд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: Хэнтий аймгийн нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан шийдвэр гаргагч нар ухаан орж байх шиг байна. Бид чинь төлөөллийн ардчилалтай улс орон. Гэтэл хэнтийчүүд УИХ-д төлөөлөлгүй маш удаан хугацаа өнгөрлөө. Энэ талаар МАХН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа шаардлага тавьсан. Эрх баригчид айж байгаа. Тэд өнөөдөр ажлын байр, орлого нэмэгдүүлж чадахгүй байна. Мөн Оюутолгойг ард түмэнд ашигтай болгож чадахгүй байна. Тэд зүгээр л хонгилын түлхүүрээ булаацалдаад өдөр хоногийг шоугаар өнгөрөөж байгаа. Энэ тэнэг байдлаа зогсоо гэдгийг бид шаардаж байгаа. Хэнтийчүүдэд ажлын байр хэрэгтэй байна. Тэнд дээрмийн уул уурхайг зогсоомоор байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр тэрбумтантай биднийг өрсөлдөж байхад Монгол орон даяар мөнгөний төлөө биш, шударга үнэний төлөө сонгуульд оролцсон. Бид ялсан, тэд луйвардсан байж болно. Нөхөн сонгуульд МАХН зоригтойгоор, шийдвэртэйгээр оролцхоор болсныг мэдэгдэж байна.
Хэнтий аймгийн ард иргэд маань шударга үнэний төлөөх тэмцэлд үргэлж манлайлж явдаг. Бидний үр хүүхдийн хувь заяаг дэнчин дээр тавьчихаад гадныхны мөнгөөр биеэ үнэлдэг улс төрчид их байна. Хэнтий нутгийн ард иргэд Н.Энхбаяр даргыг Хэнтийгээр овголдог хүн гэж үздэг. Н.Энхбаяр дарга мянганы замыг ашиглалтанд оруулж, их өрийг тэглэсэн гээд олон зүйлээр монголчуудад танигдсан" гэлээ.