С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар Иргэний зориг ногоон намаас мэдээлэл хийлээ.
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг "С.Зориг агсны амь насыг хороосон дуулиант хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрлөө. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны төрсөн өдөр болно. Энэ өдрийг хүртэл ИЗНН С.Зориг агсны үзэл санааг тээгч нам гэж анх 2000 онд байгуулагдахдаа зарласан.
Харамсалтай нь сонгуулийн өмнөх жил АН, МАН хоёр нам С.Зориг агсны хэргээр улс төр хийж, ард иргэдээс оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна. Хэргийн үнэн мөнийг олохын тулд хэнээс ч айхгүйгээр хүчтэй тэмцлийг эхлүүлнэ. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардаж байна. Хэрэг илэрсэн эсвэл илрээгүй байж болох нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс шүүхийн материалыг ил болгох хэрэгтэй байна. Өчигдөр УИХ-ын чуулган дээр зарим гишүүд шууд хууль хүчний байгууллагын эрх мэдэл рүү халдаж, хоригдож байгаа хүмүүсийг шууд суллах талаар ярьж байна. Тэгж болохгүй. Бидний зүгээс хэргийн үнэн мөнийг олох л зорилготой байгаа.
Ард түмэн бүгдээрээ тэгш эрхтэй. Тэгтэл УИХ-ын гишүүд, сэтгүүлчид гээд хэсэг хүмүүст 20-оод минутын бичлэг үзүүлээд муур хулгана болж тоглоод байна. Тэр бичлэгнээс илүү шүүхээр хэлэлцэгдээд, хянагдаад явсан материалыг ил болгох нь хэргийн талаар үнэлэлт дүгнэлт хийхэд илүү үндэслэлтэй байна" гэлээ.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН МЭДЭГДЭЛ