АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан БНАСАУ энэ сарын 17-нд зэвсгийн туршил явуулсан гэдгийг нотоллоо. “Туршил болсон. Би одоогоор манай тагнуулын үйл ажиллагааны талаар тодорхой зүйлийг хэлж чадахгүй тул ямар ч байсан энэ нь баллистик пуужин биш байсан гэдгийг л хэлье” гэж Пентагоны удирдагч мэдэгдсэн байна. Холёр өдрийн өмнө Солонгосын Төв цахилгаан мэдээ агентлаг БНАСАУ –ын удирдагч Ким Жон Уныг тактикийн цоо шинэ зэвсгийн туршилтад биечлэн байлцсан тухай мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснэр бол Пхеньян алсын удирдлагатай 20 км хүртэлх тусгал бүхий шинэ пуужин тушрсан байж магадгүй талаар мэдээлсэн байна.