Парис хотын засаг захиргаа энэ амралтын өдрүүдэд Ситэ арлын (Парисын Дарь эхийн сүм байдаг дүүрэг)бүсэд “шар хантаазтангуудын” жагсаалыг явуулахгүй болсон тухай хотын цагдаагийн газар мэдэгджээ. “Парисын Дарь Эхийн сүм гал түймэрт шатсаны дараа Парис хотын цагдаагийн газар аюулгүйн бүс тогтоож тээврийн хэрэгсэл болон явган хүний хөдөлгөөнийг хорсон тогтоол гаргалаа” гэж тус мэдэгдэлд бичжээ. Тус аюулгүйн бүс Ситэ арлын нийт эрэг дагуух хэсэг болон Нотр Дамм, Сен-Мишель, Арколь гүүрнүүдийг хамарч байгаа юм байна. Үүнээс гадна Елисейн талбай мөн Францын төрийн тэргүүний байрладаг Елисейн ордны хавь орчим “шар хантаазтангуудын” жагсаалыг хорьсон юм. Гуравдугаар сард явуулсан социологийн судалгаагаар францчуудын 52 % нь “шар хантаазтангуудыг” эсэргүүцлийн жагсаалаа зогсоох ёстой гэж үзэж байгаа үр дүн гарсан ч дөрөвдүгээр сарын судалгаагаар 82% нь урьдын адил засаг төрийн нийгмийн бодлогод сэтгэл дундуур байгаа ажээ.