Маргааш буюу энэ сарын 19-ний өдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуульд, Монгол Улсын Дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан нь Үндсэн хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэнэ.