2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад Онцгой байдлын аврагч хүнд түлэгдэн, хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.