Дональд Трамп 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа энэ жилийн эхний улиралд л гэхэд 30,0 сая долларын хандивыг цуглуулж чадсан тухай “The Hill” сонин мэдээлжээ. Тус сонинд бичснээр бол Трампын сонгуулийн өмнөх штаб одоогийн байдлаар 40,0 сая долларын бэлэн мөнгөтэй болоод байгаа аж. Хандивын дундаж хэмжээ 34 доллар байсан гэнэ. 2020 оны сонгуульд Трампын гол хоёр өрсөлдөгч болох Ардчилсан намын төлөөлөл Берни Сандерс 18 сая доллар, Камал Харрис 11,8 сая доллар тус тус цуглуулаад байгаа аж. Трамп 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон даруйдаа л дараагийн сонгуулийн кампанидаа хандив цуглуулж эхэлж буйгаа зарласан билээ. Тэрээр 1 тэрбум доллар олох зорилго тавьжээ.