Маршал Халиф Хафтарын удирдсан Ливийн үндэсний арми Триполи хот руу дайрсан цагаас тус бүсэд 121 хүн амь үрэгдэж, 561 хүн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Тус байгууллага Ливийн нийслэл Триполи хот руу эмнэлгийн нэмэлт ажилтнууд болон эм тарианы тусламж илгээж байгаа аж. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын мэдээлж буйгаар Триполийн тулалдааны улмаас 13.5 мянган хүн орон гэрээсээ дөрвөсөн байна. Ливийн улс төрийн хямрал 2011онд тус улсын удирдагч Муаммар Каддафийг алуулсны даргаас эхэлсэн билээ. Одоогийн байдлаар Ливи улс өмнөд хэсгийн Тобрук хотод байгаа парламент болон баруун хэсэгт НҮБ-ын дэмжлэгтэйгээр бүрэлдэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний зөвшилцлийн засгийн газар гээд хоёр засаглал тогтоод байгаа билээ. “Өмнөд хэсэг” маршал Хафтарын удирдсан Ливийн үндэсний армийг түшиглэн Триполиос хараат бус бодлого явуулж байгаа аж.