Тус улсын парламентын эхний шатны сонгууль өнөөдөр өглөө 91 сонгуулийн тойрогт эхэлжээ. Тус сонгуулийн эцсийн дүн өдөр 29 муж, долоон бүс нутгийн саналыг нэгтгэж тоолсны дараа тавдугаар сард гарах аж. Энэ удаагийн сонгуульд нэг сая орчим сонгогч оролцох боломжтой бөгөөд дэлхийн түүхэнд хамгийн олон оролцогчтой сонгууль болох гэж байна. Сонгуулийн үеэр зарим муж бүсэд өндөржүүлсэн аюулгүй байдлыг сахиж байна. Трипура мужийн Бангладештай хиллэдэг хийлийн бүрэн хааж, маоист бүлэглэлүүд байдаг Бихар и Чхаттисгарх мужуудад цагдаагийн болон зэвсэгт хүчний бүрэлдэхүүн бэлэн байдалд орсон байна. Энэтхэгийн парламентын доод танхимын 543 суудалтай бөгөөд сонгууль долоон үе шаттай явагдах ба тавдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх юм байна. Доод тал нь 272 суудал авсан нам, эвсэл сонгуульд ялалт байгуулж Засгийн газраа бүрдүүлэх аж. Сонгуулийн хамгийн гол нэр дэвшигч бол яах аргагүй ерөнхий сайд Нарендра Моди юм. Тэрээр ард түмэндээ эх оронч удирдагч гэгддэг ч түүний засаглалын үед дэлхийн зургаа дахь том эдийн засагтай Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт саарсаар байгаа юм. Тус улсыг ажилгүйдэл, ядуурал үргэлж дагалдаж байсанч