Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн 2017 оны эхний 8 найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан гэх мэт олон зөрчил илэрсэн. Иймд тус дүүргийн МАН-ынн төлөөллүүд өнгөрсөн долоон жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн хөрөнгийг хэрхэн шамшигдуулсан талаархи ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгэж, АТГ-т баримтуудыг хүргүүлэх талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.