“Монос хүнс” компани хөрөнгийн зах зээлээс нийт 8.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Тус компани олон нийтээс хөрөнгө татах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос саяхан авсан бөгөөд анхдагч зах зээлийн арилжаагаа энэ сарын сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тэднийх нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгох юм байна. Ингэхдээ нэгж хувьцаагаа 70 төгрөгөөр арилжих үнэ тогтоосон аж. “Монос хүнс”-ийн араас хоёр компани хувьцаагаа олон нийтэд арилжихаар материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хянуулж байгаа гэнэ. Тодруулбал, “Мостфинтек” компани, “Инвескор” банк санхүүгийн байгууллага хувьцаа гаргах нь.