Британийн нийтийн танхим өчигдөр орой тус улсыг Европын Холбооноос (ЕХ) гарахыг хойшлуулах тухай хуулийн төслийг баталжээ.Төслийг санаачлагч Лейборист намын депутат Ивет Купер “Даваа гарагт парламентын хоёр танхим тус асуудалд маш хариуцлагатай хандан ямар нэгэн хэлцэл гэрээгүй “Brexit” Их Британи улсын үйлдвэрлэл болон аюулгүй байдалд хүнд хохирол учруулна гэсэн өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийллээ” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Үүнээс гадна тэрээр уг батлагдсан хуулийн төсөл Ерөнхий сайд Тереза Мейн “Brexit”-ын гэрээ парламентын зүгээс дэмжлэг авахад түлхэц болно хэмээн үзэж байгаа аж. Уг хуулийн төсөл тэр өдөртөө хатан хааны зөвшөөрлийг авчээ.