Дотоодын аюулгүй байдлын яамны сайд Кирстьен Нильсен албан тушаалаасаа огцорч байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Кирстьен Нильсен уг албанд 2017 оны арванхоёрдыгаар сард томилогджээ. Ерөнхийлөгч өөрийн “Твиттер” хуудсаараа Нилсенийг уг албыг хашсанд талархаад түүний оронд гаалийн болон хилийн асуудлыг хариуцсан комиссар Кевин Макалиныг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаагаа бичсэн байна. Нильсен Ерөнхийлөгчийн хилийн хамгаалалтын тухай маргаан дагуулсан хуулиудыг хамгаалсныхаа төлөө маш их шүүмжлэлд өртдөг байжээ. Түүний толгойлсон яам Трампын санал болгосон хилийн ханыг барих болон цагаачдын гэр бүлийг хуваах ажлын хэрэгжүүлэлтийг хариуцаж байсан агаад Нельсон өөрөө эл зөрчилтэй арга хэмжээний нүүр царай болсон аж. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Нельсенийг Вашингтон хотын нэгэн Мексик хоолны газар үдийн зоогоо барьж байхад нь эсэргүүцэгчид түүнийг шүгэлдэн дургүйцлээ илэрхийлсэн байна. Кирстьен Нильсен огцрох тухай мэдээ Дональд Трамп Мексикийн хил дээр очсоны маргааш нь ил болжээ.