Өнгөрсөн бямба гарагт Азарбайжаны Батлан хамгаалахын сайд Закир Гасанов тус зэвсэгт хүчни анги нэгтгэлүүдэд идэвхтэй байлдааны ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байх тушаал өгчээ. Энэ талаар тус улсын Зэвсэгт хүчний Төв командлалын штабад хуралдсан ажлын зөвөлгөөн дээр мэдэгдсэн тухай батлан хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. “Батлан хамгаалахын сайд тус улсын зэвсэгт хүчний бүх шатны дарга, командлагч нарт байнгын ажиглалтыг зохион байгуулан, дайсны талын үйл ажиллагааг хяналтдаа байлгаж, тэдний талаас гаргасан ямар нэгэн өдөөн хатгалагад шийдвэртэй хариу өгч, идэвхтэй байлдааны ажиллагаанд бэлэн байх талаар тоорхой заавруудыг өглөө” гэж уг мэдээлэлд бичсэн байна. Мэдээлэлд Закир Гасановын “төлөвлөгөөний дагуу хийгдэх бүх сургуулиалт өргөн фронтоор давшихад чиглэгдэнэ” гэсэн үгийг иш татсан байна. Тэгвэд мөн энэ өдөр Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриштэй Амманд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр уулзаж Арменийн Ерөнхий сайд Никола Пашиняна болон Азербайжаны Ерөнхийлөгч Ильхама Алиева нарын өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Вене хотод хийсэн уулзалтын талаар ярьжээ. Энэ тухай Арменийн төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээллээ. “Ерөнхийлөгч Пашнян Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулах Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын олон улсын мандат бүхий Минскийн бүлэгийг НҮБ дэмжлэг хэрхэн чухалыг онцоллоо” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. Армен болон Азербайжан улсын хооронд Уулын Карабахын бүс нутагийн маргаан бараг зуун жил үргэлжилж байгаа аж. Сүүлийн 26 жилд харьцангуй тайван байдалтай байсан тус бүс нэгдүгээр сард дахин зэвсэгт мөргөлдөөн гарч, олон арван хүн амь үрэгдсэн юм. 1994 онд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр улсын тэргүүн нар гуравдугаар сард Вен хотод уулзсан билээ. Уг уулзалтаар хоёр тал аль аль нь Уулын Карабахын маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа хэдийч тодорхой зр дүнд хүрээгүй байна.