2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 942.224 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 941.006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9 хувийн үзүүлэлттэй байна.
Мөн 15.424 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 2178 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.
Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудлын дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байлаа.
Нийт өргөдөл гомдолд хүсэлт 874.333, гомдол 29.720, санал 39.122, талархал 534 ирсэн байна