АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ерөнхий прокурор Фату Бенсудын тус улсад нэвтрэх визыг хураажээ. Үүний хариуд Фату Бенсудын хэвлэлийн алба ерөнхий прокурор өөрийн үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх бөгөөд хэн нэгэнд найр тавих хүсэлгүй байгаа тухай мэдэгджээ. Фату Бенсуд АНУ-ын болон холбоотнуудын цэргийнхэн Афганистанд үйлдсэн байж болзошгүй гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа аж. Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичиг Майк Памео дээрх хэргийн мөрдөж байгаа ОУЭШ-ийн бүх мөрдөн байцаагдчын визийг хураах талаар анхааруулж байжээ. Тэрээр “Хэрэв Олон улсын эрүүгийн шүүх өөрийн чиг бодлогоо өөрчлөхгүй бол бид эдийн засгийн хориг арга хэмжээг оролцуулах хүртэл нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байна” гэж хэлсэн байна. ОУЭШ 2002 онд байгуулагдсан бөгөөд уг байгууллагын үйл ажиллагаанд АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэн, Ирак, Ливи улс оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тус байгууллагын хууль эрх зүйн үйл ажиллагааг дэлхийн 124 улс хүлээн зөвшөөрсөн байна. ОУЭШ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард урьдчилсан мөрдөн шалгах ажлынхаа тайлан илтгэлд Афганистаны нийслэл Кабулын ойролоцоо АНУ-ын ТТГ-ын нууц шорон байдөг бөгөөд тэнд хоригдлуудтай харгис хэрцгий хандаж , эрүүдэн шүүдэг байж болзошгүй талаар зарим баримтыг дурджээ. Тайлан илтгэлд тэмдгэлснээр бол 2003 оны тавдугаар сарын 1-с 2013 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд явуулсан цэргийн үйл ажиллагааны үеэр саатуулагдан баригдсан 61 хүнийг харгис хэрцгийгээр эрүүдэн шүүсэн хэрэгт АНУ-ын цэргийн албан хаагчид оролцсон байж болзошгүй ажээ. Мөн ТТГ-ын ажилтнууд 2002 оны арванхоёрдугаар сараас 2008 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Афганистан, Польш, Румын, Литви улсын 27 иргэдэд эрүүдэн шүүлт явуулсан байж болзошгүй гэнэ. Дайны иймэрхүү гэмт хэргийг талибууд ч мөн Афганистаны засгийн газрын арми ч үйлдэж байжээ. Иймээс ОУЭШ Вашингтоны албаны хүмүүсийн эсэргүүцлийг үл тоон өргөн цар хүрээний мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ. Тус байгууллага Гаагад байдаг бөгөөд дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдийн мөрдөн шалгаж, гэм буруутнуудад хариуцлага хүлээлгэдэг юм. Тус байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Конго, Мали болон Африкийн бусад орнуудын зэвсэгт бүлэгллүүдийн толгойлогчдыг дээрх хэргүүдэд буруутган 18 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ял хүлээлгэсэн байна. ОУЭШ-ээс гаргах ялын тогтоолоо Кот-д'Ивуар улсын Ерөнхийлөгч асан Лоран Гбагбо шоронд хүлээж суугаа ажээ.