БНСУ хоёр Солонгосын хуваагдсан гэр бүлийн гишүүдийг видео горимоор уулзуулах төвүүдийн сэргээн засварлаж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн тухай тус улсын Холбооны яам өнөөдөр мэдэгджээ. Өмнөд Солонгосын янз бүрийн мужуудад байрлах эдгээр төвүүд 2007 оноос хойш ашиглагдаагүй аж. Тус яам мөн Пхеньян дахь уулзалтын төвүүдийг сэргээн шинэчлэх талаар Умардынхантай ярилцах төлөвлөгөөтэй байгаа аж. Ийм боломж НҮБ Умар Солонгосын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаас тус улсад видео хурал болон уулзалт дамжуулан хүргэх тоног төхөөрмжийг нийлүүлэх заалтыг хассаны дараа олджээ. БУНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ Төрийн зөвлөлийн тэргүүлэгч Ким Жон Ун нар 2018 оны дээд хэмжээний уулзалтын явцад Солонгосын дайны үеэр салж хуваагдсан гэр бүлийн гишүүдийг оролцуулсан видео уулзлат боон хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тохирсон аж. Хоёр Солонгосын хоорондох харилцаанд хүмүүнлэгийн үүднээс хамгийн тулгамдаад байгаа асуудлын нэг бол салж хуваагдсан гэр бүлүүд юм. Учир нь ийм гэр бүлийн гишүүдийн дундаж нас 80 давж байгаа бөгөөд жил ирэх тусам улам цөөрсөөр байгаа ажээ.